Сайжруулсан түлшний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхийг шаарджээ

НИТХ-ын нэр бүхий 14 төлөөлөгч сайжруулсан түлшийн асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй хийх, нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үнэн зөв мэдээлэл шуурхай өгөх санал гаргажээ. Тэд энэхүү саналаа албажуулан НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьсан байна. Тэд уг албан бичигтээ шахмал түлш агаарын бохирдлыг бууруулах эхний алхам мөн боловч технологийн горим алдагдсан эсэх, зөвлөмж зөвлөгөө гаргасан эсэх, чанарын хяналт хийгдэж байгаа эсэх, үнэ өртгийн харьцуулалт хийсэн эсэх зэрэг олон асуудлаар иргэд мэдээлэл муутай байгааг дурджээ. Тиймээс улсын нууцад хамаарахаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх зарчмыг баримтлан Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй  гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.3.1-т ИТХ-ын нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан бол Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж болохоор заажээ. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид шахмал түлшний асуудлаархи ерөнхий хяналтын сонсголыг аравдугаар сарын 23-нд зохион байгуулах санал гаргажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Янз бүрээр тайлбарлаж байна. Сүүлдээ бүр энэ төслөө хамгаалахаар улайрцгааж байна. Хүйт эхлээгүй байхад ингэж байгаа юм чинь юу болохийн бэ

    0 0 Хариу бичих
  2. Ene tulshiig chin humuus aigaad tulj chadahgui bhad yunii utaa garhaw de ih daarch bna huuchin nuursee oruulaa zugeer....

    0 0 Хариу бичих
  3. Өгсөн зааварчилгаа бүрхэг байна бүх зууханд биетээр үзүүлж тайлбар хий!Хүний амь гэдэг тоглоом биш шүүдээ утаагүй болохын төлөө ард түмэн бүгд л зүтгэж байна тэгэхдээ угаартаж , амь насаа алдах гэж түлш түлмээргүй л байна.

    0 0 Хариу бичих
  4. Зуух нүүрс чинь хоорондоо тохирохгүй байна тухай нүүрсийг бүрэн шатаах зуух хэрэгтэй иймд бүх зуух дээр шаталтын процесс хэрхэн явагдаж талаар турш хийсний дараа дүгнэлт дээр үндэслэн бүрэн шатаж зуухыг ашиглан нүүрсийг хэрэглэх хэрэгтэй

    0 0 Хариу бичих