68.4 мянган тонн хүнсний ногоо хураажээ

Өчигдрийн байдлаар 192.4 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай, 158.6 мянган тонн төмс, 68.4 мянган тонн хүнсний ногоо хураасан байна.  Ингэснээр үр тарианы хураалт 42.3 хувь, хүнсний ногоо 75.9 хувь, төмс хураалт 86.6 хувьтай байна.

Энэ жил улсын хэмжээнд 512 мянган га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8000 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан юм. Эдгээр талбайгаас урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал  хурах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)