Айлын пийшин дэлбэрчээ

Өчигдөр орой Баянзүрх дүүргийн 27-р хороонд оршин суух айлын пийшин дэлбэрчээ. Пийшин нь тухайн айлын үүдний өрөөнд байдаг ба дэлбэрэх үед азаар хүн байгаагүй байна. Дэлбэрсний улмаас байшингийн хаалга эвдэрч, үүдний хэсэг сууриасаа гарч, тухайн өрөө дахин ашиглах боломжгүй болсныг гэрийн эзэн хэлжээ. Тухайн айлд хорооны удирдлагууд, цагдаа, онцгой байдлынхан шуурхай ажиллалаа.

Гэрийн эзний хэлснээр нам даралтын төслийг пийшинг гэртээ суурилуулаад хоёр жил болж байгаа гэнэ. Өчигдөр 17.30-18.00 цагийн хооронд /өмнө нь хувин дүүрэн түүхий нүүрс түлдэг байсан учраас/ тал хувин сайжруулсан шахмал түлшээр галласан бөгөөд галласнаас 30-аад минут өнгөрсөний дараа пийшин нь дэлбэрсэн гэв.  Тэрээр "Пийшин дэлбэрэхэд манай ээж, ой гарантай хүүхэд хоёр маань байсан. Би галаа түлчихээд ойрхон гарах хооронд л араас пийшин дэлбэрлээ гээд утасдаад ирчихээд байна. Сайжруулсан шахмал түлшийг өмнө нь түлж байсан. Одоо ч манайд хэрэглэж байсан тал шуудай шахмал түлш байна. Зааврын дагуу түлсэн учраас галлагааны хувьд ямар нэгэн алдаа гараагүй. Манай пийшинд хааж нээгээд байх зүйл байдаггүй. Зуухан дээрээ автомат хий авагч байдаг. Хэрвээ нүүрс түлээд дэлбэрэх байсан бол өнгөрсөн хоёр жилд болж болох л байсан. Шокноосоо гараагүй л байна. Сайн карт авсан ч одоогоор түүнийг нь унших төхөөрөмж нь байхгүй гэсэн" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манай Хүрэлсүх модон толгой хүний амаар нээх асуудал шийддэг хүн шиг царайлж байгаад мэргэжлийн хүний үгийг сонсож мэддэггүй усан, хоосон толгойныхон нь гор нь гарч байгаа юм. Улсаа бүхлээр нь харах мэлмийгүй зөвхөн улс төрд амьд үлдэхийн тулд өөртөө нэр хаяглаж хэдэн асуудлыг шийдээд байгаа мэтээр ойр зуурын хэдэн юмс хийсэн аятай харагдах гэж сандарч яваа жаал. Мань эр асч байгаа нүүрсийг нь мэдэхгүй, зөвхөн утааг нь хараад 20 оны сонгуульд хэрэг болох юм байна гээд бусдын үгийг сонсохгүй байсны үр дүнд хэдэн Монгол хүний амь нас угаартан эрсэдлээ. Одоо айж орон доогуураа нуугдаж байхаар ил гарч мэдээлэл өгөөд төрхөмөндөө буцсан нь дээр байх.

    1 0 Хариу бичих