Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт Тээврийн цагдаагий албаны гадна талбайд ТЦА-ны удирдах ажилтны уулзалтын нээлт болно.

09.30 цагт “Холилидэй Инн” зочид буудалд Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. 

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлнэ.

11.00 цагт “Корпорейт Конвеншн Центр”-т Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар мэдээлнэ.

12.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойн ёслол болно. 

12.00 цагт “Чингис хаан” нисэх буудалд “ФИБА 3х3 чежү” дэлхийн гранпри тэмцээнд түрүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” баг эх орондоо ирнэ. 

14.00 цагт Блью Скай-н байгалийн зүгээр урьд талд Даунтаун Оффис-н 2 давхарт New Avenue ресторанд эдийн засагч Б.Дөлгөөн "Худал үгийн өртөг юу вэ? Өнөөдөр яагаад УБ хотын иргэд угаартаж үхээд байна? Агаарын бохирдлын үндсэн суурь шалтгаан юу байдаг вэ? Яагаад бид асуудлаа бүрэн ойлгохгүйгээр зөвхөн шийдэл дээр маргалдаад байгаа вэ? Өчигдөр ТТ түлшийг 3 лабораториор шалгуулсан. Үүнийг яаж ойлговол хамгийн зөв бэ? Энэ бүх асуудлаар буюу агаарын бохирдлын сэдвээр системтэйгээр, шинжлэх ухааны үндэстэйгээр тоо баримттай цэгцтэй ойлголт өгнө.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Г” танхимд Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)