Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменийг Төрийн дээд "Найрамдал" медалиар шагнажээ. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйлсэд оруулсан хатагтай Ёландагийн хувь нэмрийг үнэлж "Найрамдал" медалиар шагнасан аж. Уг шагналыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгчээ.
