Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-наас эхэлж, арван нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл хоёрдугаар улирлын амралт арван хоёрдугаар сарын 23-наас эхэлнэ.
Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 850 гаруй сургуульд 644 мянган хүүхэд суралцаж буй. Энэ нь өмнө жилийнхээс 50 орчим мянгаар нэмэгдсэн тоо юм.