Шинэхэн гэрлэсэн эмэгтэй, хамаатнууд болох гурван хүний хамт усан сангийн гүүрэн дээрээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг Энэтхэгт гарчээ. Тэд Тамил Наду мужийн Памбар хотын ойролцоо байдаг усан сангийн дээгүүр тавьсан гүүрээр зорчиж явсан аж. Энэ үедээ селфи хийх гэж байгаад нэг нь хөл алдаж, улмаар нэг, нэгнээсээ зууран хамт унацгаажээ.

Гэрлэсэн эмэгтэйн нөхөр нь эгчийгээ уснаас аварч, үлдсэн дөрөв нь амиа алдсан аж.

Дашрамд дурдахад, Энэтхэг улс сэлфи хийж байгаад амиа алдсан учралын тоогоор дэлхийд нэгдүгээрт жагсдаг юм байна. 2011-2017 оны хооронд ийм тохиолдол 259 бүртгэгдсэн нь дэлхийд гарсан бүх азгүй тохиолдлын тал нь аж. Араас нь ОХУ, АНУ Пакистан ордог байна.