Боден нуурын ёроолыг судалж байсан археологичид Стоунхэнжийн алдарт байгууламжтай төстэй чулуун байгууламж илрүүлжээ. Шинэ чулуун зэвсгийн үеийнхний гараар баригдсан уг байгууламжуудыг 55 000 жилийн настай гэж үзэж байна.

Хэмжээний хувьд, тус бүр нь 2.5 метр өргөнтэй 170 ширхэг чулуунаас тогтох бөгөөд тэднийг тэгш хэмтэйгээр эргийн зурвасын дагуу өрсөн байдалтай. Эрдэмтэд чулуун байгууламжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд энэ талаар олж мэдсэн хэвлэлийнхэн шинэ олдворыг “Швейцарийн Стоунхэнж” хэмээн бичиж байгаа аж.