Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хордож амь насаа алдсан 5 тохиолдол бүртгэгдээд байгаа. Өнгөрсөн шөнийн байдлаар угаартаж хордсон иргэдийн тоо нэмэгдсэн гэх мэдээллийн дагуу Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн дарга Р.Даваадоржоос тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн шөнө найман иргэн эмнэлэгт хандаад буцсан. Гэхдээ өглөө 09.00 цагаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Бид мэдээллээ нэгтгэж байгаа тул тодорхой мэдээ өгөх боломжгүй байна.  13.30 цагт хэвлэл мэдээллийнхэнд өөрийн байранд мэдээлэл өгнө” гэлээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар угаарын хийнд хордсон иргэдийн тоо 26 болсон аж.

Нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын хурал зарлагдаад байна. Түүнчлэн "Тавантолгой түлш" ХХК-аас Монгол ньюс мэдээллийн төвд  12.00 цагт хэвлэлийн бага хурал хийн мэдээлэл хийхээр болжээ.