НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.Улмаар шүүх хуралдааныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын сарын 22 өдрийн 09.30 цагт эхлүүлэхээр товлосон байна.
Нийслэлийн прокурорын газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа юм.