Тайландын Паттая хотноо өнгөрөгч сард болсон Дэлхийн АШТ-нд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад таван туйванч өрсөлдсөнөөс М.Анхцэцэг хоёр дахь хүрэл медалиа хүртсэн.

Монголын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ баг уг тэмцээний дараа шууд АНУ-ыг зорьж, тус улсын хүндийг өргөлтийн холбооны урилгаар Сан Диего хотноо хамтарсан бэлтгэл хийжээ.  Хамтарсан бэлтгэл дууссаны дараа аравдугаар сарын 4-6-нд болсон Олимпийн эрхийн оноо олгох "San Diego open-2019” дэлхийн цомын тэмцээнд манай баг, тамирчид оролцож 81 кг-ийн жинд М.Анхцэцэг алт, 64 кг-ийн жинд Г.Ануужин мөнгө, +87 кг-ийн жинд Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртлээ.

Манай баг тамирчид тэмцээн дуусмагц өнөөдөр эх орноо зорьжээ.