Нарны гүүрний замд шугам засварын ажил хийгдэж байна

Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрний автозамын хойноос урагш чиглэлийн хэсэг газрыг түр хугацаагаар хаажээ. Учир нь өнгөрсөн амралтын өдөр Нарны гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсэгт дулааны шугам цөмөрсөн тул уг замыг хааж, сэргээн засварлалтын ажиллагаа шуурхай хийж байгаа аж.

Уг ажил өнөөдөр багтаад дуусах учраас иргэд, жолооч та бүхэн зам засварын ажил дуустал бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)