Монголын Шатрын холбооны ээлжит их хурал болж удирдах бүрэлдэхүүнээ шинээр сонгожээ. Монголын Шатрын холбооны дүрмийн дагуу эрх бүхий 183 төлөөлөгч уг их хуралд оролцож Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгон баталсан байна.

Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчид Я. Санжмятав, Б.Баяраа, Ц.Сайнбаяр нар нэр дэвшигчин өрсөлдөж УИХ-ын дэд дарга Я.Санжмятав олонхийн санал аван тус холбоог тэргүүлэхээр болжээ. МШХ -ны Ерөнхийлөгч Я,Санжмятав дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга Гүйцэтгэх захирлаар Ц.Цогбаярыг томилон, үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна. Түүнчлэн Монголын Шатрын холбооны Удирдах зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Үүнд:

1. Я.Санжмятав 2. С.Ган-од 3. Б.Мөнгөнтуул 4. Ц.Батсайхан 5. Б.Наранбаатар 6. Ц.Батболд 7. Б.Гүндаваа 8. Д.Шаравдорж 9. Г.Оргил 10. Д.Эрдэнэбат 11. Ч.Баттүвшин 12. Х.Эрдэнэдорж 13. Б.Баярмаа 14. Г.Даваахүү 15. Г.Баатар 16. Б.Ану

Монголын Шатрын холбооны Хяналтын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталжээ.  1. Д.Наран 2. Б.Батдорж 3. О.Хуягцогт 4. С.Сарантунгалаг 5. Б.Ариунболд