БНСУ-ын Чежүд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн ГранПрид “Улаанбаатар ММС Энержи” баг тэргүүллээ. Үдээс өмнө ОХУ-ын Нева багийг 14:12-оор хожиж шигшээд шалгарсан манай залуус дөнгөж сая Словений Пиран багийг 13:10-аар буулгаж авлаа.
Багууд өмнө нь 2017, 2019 онд хоёр удаа учраа таарч нэг нэг хожилтой байсан юм. Ийнхүү Монголын сагсан бөмбөгчид анх удаа дэлхийн ГранПри тэмцээнд аварга цол хүртлээ.