Kiss хамтлаг махчин загасанд зориулан тоглолт зохион байгуулна

Хүнд метал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Kiss хамтлаг Энэтхэгийн далайн махчин загаснуудад зориулан тоглолт зохион байгуулна гэж мэдэгдлээ.

Тоглолт арваннэгдүгээр сарын 18-нд Австралийн Порт Линкольн тосгоны ойролцоо зохион байгуулагдах юм. Порт Линкольнийг сонгох болсон учир нь эрэг махчин цагаан загасаар баялаг гэнэ. Тасалбар худалдаанд гарсан даруйд найман шүтэн бишрэгч худалдан аваад байна.

Хамтлагийн гишүүд усны гадаргуу дээр тоглолт хийх боловч тусгай чанга яригч ашиглан хөгжмийг далайн гүн рүү цацна. Үзэгчид зөвхөн дуртай уран бүтээлчдийнхээ үгийг сонсоод зогсохгүй махчин загасны хариу үйлдлийг ажиглах боломжтой юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)