Өнгөрсөн ням гарагийн орой Туркийн нийслэл Анкарагийн олон нийт ихээр цугларсан талбайд тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн дахин нэг хэрэг гарлаа. Халдлагын улмаас одоогийн байдлаар 34 хүн амь насаа алдаж, 125 хүн шархадсан тухай албаныхан мэдэгдээд байна. Халдлага гарсны даруйд тус улсын цагдаагийн ажилтнууд, гал сөнөөгчид, эмнэлгийн түргэн тусламжийнхан яаралтай ирж хохирогчдод тусламж үзүүлжээ.

Уг халдлагыг террорист бүлэглэлийнхэн үйлдсэн гэдэгт Туркийн эрх баригчид итгэлтэй байна. "Турк улс терроризмын эсрэг тэмцэх болно. Дахин ийм халдлагаас хэзээд сэргийлэх болно" хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд хэлсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн сард Анкарад болсон халдлагыг Курдийн дайчид үйлдсэн болох нь тогтоогдсон. Одоогоор дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн мэдээллийг дэлгээгүй байна.