Майкл Биспинг шууд нэвтрүүлгийн үеэр хиймэл нүдээ авч үзүүлэв

Холимог тулааны UFC холбооны дунд жингийн дэлхийн аварга асан Майкл Биспинг телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байх үедээ хиймэл нүдээ авч үзэгчдийг цочирдуулжээ.

Тэрээр сүүлийн хэдэн жил олон нийтийн газар байнга хар нүдний шил зүүж явдаг байсан. Хөтлөгч энэ талаар нь асуухад тэрээр нүднийхээ аяганаас хиймэл нүдээ авч харуулсан гэнэ. Тэгээд “Одоо яагаад би хараал идсэн хар нүдний шил зүүдгийг ойлгов уу” гэжээ.

М.Биспинг 2013 онд Витор Белфорттой тулалдсаны дараа нүд нь муудаж эхэлсэн бөгөөд замналынхаа сүүлийн жилүүдийг хагас сохор /зүүн нүд нь сохорсон/ байдалтай өнгөрүүлсэн юм. Хэдий эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан ч тэрээр Люк Рокхолдыг ялж аварга болсон төдийгүй нутагтаа Дэн Хендерсоны ялж бүсээ хамгаалсан билээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)