"Гал мөсний дуун" романы зохиолч Жорж Мартинд якутчууд өөрсдийн мөнгөн Оскар хэмээх дээд шагналыг хүртээжээ.
Якутын ард иргэдийн хандивласан цул мөнгөөр цутгасан уг шагнал нь "Game of Thrones" цувралын гол баатар Жон Сөнүгийн дүртэй, хагас килограмм жинтэй гэнэ. Жорж Мартин уг шагналыг биечлэн авч чадаагүйдээ уучлалт хүсээд нандигнан хадгална хэмээн амалжээ.
Якутчууд өмнө нь өөрсдийн мөнгөн Оскарыг жүжигчн Леонардо Ди Каприод олгож байсан юм.