"Улаанбаатарын өнгө " фестивал энэ сарын 5-нд болно

“НепкоКидс” хэвлэлийн газрын санаачилгаар монгол хүүхдийн туурвисан, чанартай бүтээлийг олж илрүүлэх, тухайн бүтээлийг олон улсын зах зээлд гаргах зорилгоор “Улаанбаатарын өнгө” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд “НепкоКидс” хэвлэлийн газар, “Торгоны зам сан”, “Непко” хэвлэлийн газар болон “Тархи цэнэглэгч” номын клубтэй хамтран “Улаанбаатарын өнгө” хүүхдийн номын анхдугаар уралдааныг энэ оны тавдугаар сард зохион байгуулж, оролцогчдын бүтээлийг хүлээн аваад байгаа аж.

Улаанбаатарын өнгө төслийн хоёр дахь шат  хүүхдийн номын  фестивал энэ сарын 5,6-ны өдрүүдэд болно.  Уг номын фестиваль нь хүүхдийн зохиол, хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хүүхэд-эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Тус фестивалийн үеэр, олон  улсын  зах зээлд  нэвтэрсэн монгол амжилтын талаар хуваалцахаар Бумбардай хүүхдийн номын зохиолч Н.Эрдэнэбаяр, НҮБ-ийн төслөөр номоо хэвлүүлсэн “ Бөөлхөний зүүдний найзууд “ номын зохиогч Б.Энхжаргалтай уулзуулахаар төлөвлөжээ.

Мөн "Хүүхдийн зохиолын олон улсын зах зээл дэх чиг хандлага ба түүнийг танин мэдэх" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.  “Улаанбаатарын өнгө 2019” наадамд  Туркийн Калем агентлагийн захирал Нэрмин  Моллаоглу болон Истанбулын номын фестивалийн зохион байгуулагч Мехмет Дэмирташ нар урилгаар шүүгчээр ажиллаж байгаа юм.

"Улаанбаатарын өнгө 2019" хүүхдийн номын уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах ажиллагаа, наадамд оролцох хүсэлтэй уншигчид  ЭНД дарж бүртгүүлэн гурван асуултад хариулж  урилгаар оролцох боломжтой юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)