М.Мягмар “Аялал жуулчлалын элч дуучин” боллоо

"Guys" хамтлагийн дуучин М.Мягмар “Аялал жуулчлалын элч дуучин” боллоо. Тодруулбал, өчигдөр болсон Аялал, жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ойн арга хэмжээний үеэр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат дуучин М.Мягмарт “Аялал жуулчлалын элч дуучин” өргөмжлөлийг гардуулан өгчээ.

“Өргөмжлөл”-д “Golden City Gate” олон улсын аялал жуулчлалын мультимедиа тэмцээнд аялал жуулчлалын видео төрөлд “Welcome to Mongolia” дуугаар амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн Монгол орны байгаль, түүх соёл, аялал жуулчлалыг олон улсад сурталчлах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсныг тань үнэлж, “Аялал жуулчлалын элч дуучин”-өөр өргөмжлөв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат” гэжээ.

Дуучин М.Мягмар бие даасан "Save" цомгийнхоо анхны уран бүтээл болох "Welcome to Mongolia" дууны клипээ 2019 оны эхний өдөр үзэгчдэдээ дэлгэсэн. Тэрээр энэхүү уран бүтээлээ гадаадаас Монгол руу зочлох мянга мянган жуулчдад хүргэхээр "Цолмон трейвэл"  компанитай хамтран ажиллаж англи хэл дээр дуулсан юм.

Тэрээр өргөмжлөлөө гардан аваад тайзнаа  “Аялал жуулчлалын салбарын төлөө хоёргүй сэтгэлээр нойр хоолгүй зүтгэж байгаа нийт ахмадууд болон залуустаа 65 жилийн ойн мэнд хүргэе. 2019 оны нэгдүгээр сарын 1-нд миний youtube хуудсанд байршин, гуравдугаар сард “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын томоохон наадамд эх орноо төлөөлж "Multimedia awards 2019" уралдаанд өрсөлдөн нэгдүгээр байр эзэлсэн. "Welcome to Mongolia" дууныхаа клипийг 2018 онд бүтэн жилийн турш Монгол орны өнцөг булан бүрээр явж зураг авалтыг нь хийхэд тусалсан “Цолмон” трейвэл компанийн захирал М.Навчаа эгчдээ баярлалаа. Монгол Улс руу ирэх гадны мянга мянган жуулчдын цувааг нэмэгдүүлэхийн төлөө уран бүтээлч миний бие үргэлж хичээж ажиллах болно” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Монгол улсаа гадаадад сурталчлах нэрийн хуудас болсон дуучин М.Мягмарын "Welcome to Mongolia" дууны клипийг тэрээр "Cross animation" студийн уран бүтээлчидтэй хамтран бүтэн нэг жилийн турш дөрвөн улирал дамнасан зураг авалтаар хийсэн юм. Уг дууны аяыг Ж.Түвшинжаргал зохион үгийг "Цолмон трэйвел" компанийн захирал М.Навчаа бичин англи хэл дээрх үгийг "Mаgnоliаn" хамтлагийн дуучин Б.Дөлгөөн бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Tuunii orond THE HU uguhgui

    1 0 Хариу бичих
    • Чи дотроосоо өмхийрч байгаа.

      1 0
    • Битгий ийм байгаач малаа, Монголчуудын энэ хэзээ ч арилахгүй хогын занг хараал идээсэй, дэмжиж чадахгүй юм аа гэхэд наад үмхий амаа хамхиж сур!!!!

      2 0