“Time” сэтгүүл түүхч, эдийн засагч эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян 10 эрхмийн нэрийг тодруулжээ.
Мали Манса Муса
Өмнөд Африкт дундад зууны үед оршин тогтнож байсан эзэнт улсын хаан. Тухайн үед түүний эзэнт улс нь дэлхий алтны хэрэгцээний дийлэнхийг дангаараа хангадаг байжээ.

Октавиан Август
Ромын эзэнт улсыг үндэслэгч Октавиан тухайн үедээ дэлхийн нийт ДНБ-ий дөрөвний нэгийг хянадаг байжээ.

Шэнь Цзун
11 дүгээр зууны үед Хятадыг захирч байсан Шэнь Цзун жагсаалтын гуравдугаарт орсон. Хятад орон тухайн үедээ дэлхийн нийт бүтээгдэхүүний 30 хувийг гаргадаг байжээ.

Акбар
Их Могол улсыг үндэслэгч, “Агуу” хэмээн алдаршсан Акбар хаан дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг бүтээлч улсыг бий болгосон юм.

Иосиф Сталин
ЗХУ-ын удирдагч, “дарангуйлагч” Иосиф Сталин тухайн үедээ дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх эдийн засгийг өөрийн зорилгодоо ашиглаж чадах эрх мэдэлтэй нэгэн байв.

Эндрью Карнеги
“Бүх цаг үеийн хамгийн баян америк хүн” гэж алдаршсан Эндрью Карнеги “US Steel” компанийг удирддаг байжээ. Түүний хөрөнгийг одоогийн ханшаар үржүүлбэл 370 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байна.


Алан Рыжый
XI зуунд амьдарч байсан Английн баян язгууртан энэ эр үхэх үедээ 11 мянган фунт стерлингийн хөрөнгөтэй байжээ. Энэ нь тэр үедээ улсынхаа эдийн засгийн 7 хувьтай тэнцэж байсан бөгөөд одоогийн ханшаар 194 тэрбум ам.доллар гэнэ.

Билл Гейтс
Манай үеийн хамгийн баян хүний тулаар илүүг нурших хэрэггүй биз ээ.

Чингис хаан
Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингис хаан бүх цаг үеийн хамгийн баян 10 хүний жагсаалтад багтсан байна. “Time”-ын судалгааны багийнхан түүний хувийн хөрөнгийг тийм ч их биш, олсон хурааснаа аян дайн хийхдээ зарцуулчихдаг байсан гэж үзжээ. Гэхдээ асар уудам газар нутаг байсан учраас жагсаалтад багтаалаа гэсэн байна.
