Ипотекийн зээлийг 4447 иргэнд олгожээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд  оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4447 иргэнд олгожээ. Үүнээс есдүгээр сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд олгосон байна. Дашрамд дурдахад, энэ онд ипотекийн зээлийн эргэн  төлөлтөөс буюу Төв банкны эх үүсвэрээс 115 тэрбум төгрөг, Засгийн газраас үүнтэй дүйх хэмжээний мөнгийг төсөвлөсөн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энгийн иргэдэд олдохгүй зээл байна лээ банкуудад очихоор тодорхой тийм байруудад өгнө бусдад өгөхгүй гэдэг тэр өгөх байрууд нь нь дандаа том том барилгууд

    0 0 Хариу бичих