Дуучин, жүжигчин Женнифер Лопез бейсболын тамирчин асан, бизнес эрхлэгч Алекс Родригес нарын сүй тавих ёслол өчигдөр Лос Анжелес хотод болсон тухай People сэтгүүл мэдээлэв. Тэднийг баярыг хуваалцахаар Лопез, Родригес нарын ойр дотны хүмүүс тусгай онгоцоор хотод очжээ.

Хосууд хоёр жилийн өмнөөс болзож эхэлсэн бөгөөд Родригес энэ хавар Багамын арлууд дээр амарч байхдаа дуучин бүсгүйд гэрлэх санал тавьсан юм.

Энэ жил 50 настай Женнифер Лопес 2014 онд дуучин Марк Энтонигаас албан ёсоор салсан бөгөөд энэ нь дуучин бүсгүйн гурав дахь гэрлэлт байжээ. Харин 44 настай Родригес нэг удаа гэрлэж байсан хоёр хүүхэлтэй ажээ.