Бие даасан уран бүтээлийн ажилдаа оны эхнээс ханцуй шамлан орсон "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа амалсан ёсоор шинэ уран бүтээлээ цацлаа. Анх хоёрдугаар сарын сүүлээр цацагдсан "Би Чиний Хайртай Бүсгүй" дуу ийнхүү видео клиптэйгээр үзэгчдэд хүрч байна. Шинэ дуу нь Г.Анхмаагийн хоолойн цар хүрээг илүүтэй харуулсан шинэлэг уран бүтээл болж чаджээ. Жүжигчин мэргэжилтэй бүсгүй клипний гол дүрийг ч өөрөө бүтээсэн байна.
Дууны үг, аяыг "Никитон" хамтлагийн гитарчин Д.Өлзий-Орших бичсэн бол клипний стилистээр VELIN Creative Agency ажиллажээ.
Өмнө нь "Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуунтай хамтран "Тэнгэрийн шигтгээ" нэртэй дуугаа үзэгчдэд хүргэсэн дуучин бүсгүй одоо "Цоо Ширт" нэртэй шинэ бүтээл танилцуулахаар бэлдэж байгаа гэнэ.