Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хуулийн төсөл дээр хамтран ажиллана

 УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өчигдөр Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингамийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг хүлээн авч уулзжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар хэлэлцэж буй энэ цаг үед уулзалт болж байгааг онцлон тэмдэглэсэн байна. 

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд Улс төрийн намуудыг ардчилсан, нээлттэй, хариуцлагатай болгоход олон улсын чиг хандлага, манай улсын улс төрийн орчин,  соёл, нөхцөл байдалд тохируулан эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар санал солилцсон аж. Түүнчлэн хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа, намын гишүүнчлэлийн босгыг хэрхэн тогтоох талаар бусад улс орны туршлага зэрэг асуудлаар ярилцжээ. Ингээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай улс төрийн намын тухай хуулийн төслөөр хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сонгууль ойртоод зарим нэг зальт этгээдүүд сонгуулийн сурталчилгаагаа нэлээд эрт эхлүүлж байх шиг байна даа. Нээх их гадуур зарлаад байх шаардлагагүй шахуу ийм нэг ажил хэрэгч уулзалтыг ийм их сүр дуулиантайгаар хэвлэл мэдээллийнхнийг авчирч сурвалжлуулж байгаад хийж байдаг. OECD-ийн энэ хүн нь ч гайхаж байгаа байх, гэхдээ ойлгож байгаа. Бямбацогт бол нөгөө бөх барилддаг, шүлэг зохиодог хэдэн элэг авсан УИХ-ын гишүүдийгээ бодвол арай дээр ээ, эрхбиш 2008 оноос хойш УИХ-д суусан учраас их сурсан, туршлагажисан юм бол байгаа.

    0 0 Хариу бичих