"Хүлээлтийн эдийн засаг" хүчтэй хөгжих боломжтой

Дэлхий дахинд хотжих үйл явц асар эрчтэй явагдаж байгааг судлаачид онцолж буй. Хотын амьдрал улам хурдтай болж, хүний чөлөө зав улам хомс болж байгаа. Үүнийг дагаад хотын хүмүүсийн нэг ажлаас нөгөө ажлын хоорондох бага сага зав зайд зориулсан "Хүлээлтийн эдийн засаг" хурдтай хөгжиж байгаа гэнэ. 

Тухайлбал, массажны буйдан, мини кабелийн телевиз, хүүхэлдэй шүүрдэг тоглоом буюу UFO CATCHER зэрэг олон төрлийн автомат үйлчилгээний төхөөрөмж нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхим, нийтийн тээврийн хүлээлгийн өрөө, кино театр, томоохон дэлгүүрүүдэд тавигдаж, хүмүүсийн хүлээлтийн цагийг “Үнэ өртөгтэй” болгож байгаа ажээ. Хэрэглэгчдийн хүлээлт, зав зайд зориулсан “Хүлээлтийн эдийн засаг” гэдэг ойлголт нэгэнт хэрэглээний шинэ орон зай болон хөгжжээ.

Хүмүүсийн ажлаас ажлын хооронд буюу хэн нэгнийг, ямар нэг юмыг хүлээж буй өчүүхэн цаг зав, хэрэглэгчдийн шаардлага, хэрэгцээнд зориулан маш олон автомат үйлчилгээний төхөөрөмж бий болж, хэрэглэгчдийн зав зайтай үеийн сониуч сэтгэлгээнээс үүдэлтэй хэрэгцээг хангах болсон  байна. "Хүлээлтийн эдийн засаг” олон төрөл бий ч бүгд хямд төсөр, бүрэн автомат, гар утсаараа төлбөр тооцоо хийдэг зэрэг нийтлэг онцлогтой бөгөөд хотын амьдралын өдөр тутмын хэрэглээний шинэ сонголт болжээ. Тиймээс эдийн засагчид "хүлээлтийн эдийн засаг"-ийг хөгжлийн боломж ихтэй гэж дүгнэж байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongolia

    0 0 Хариу бичих