Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2019 оны III улирлын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийг даатгалд хамруулах тухай зэрэг асуудлуудыг СТБЗ-ийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүлжээ.

Зөвлөлийн ээлжит хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.