Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09.00 цагт  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч дөнгөж сая хурал хойшилсныг мэдэгдлээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын Урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 7-ны 10:00 цаг хүртэл хойшилжээ.

Ц.Сандуйгаас шүүхийн байрнаас гарч явахдаа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. 

-Шүүх хурлыг хэзээ товлосон бэ?

-Аравдугаар сарын 7-н.

-Шүүгчдийн зүгээс гэрчээр хэн хэнийг дуудах асуудал яригдав уу?

-Яригдаагүй. 

-Гэрчээр Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг дуудах болов уу?

-Г.Доржзодовыг дуудна. Энэ бол цэвэр улс төрийн зохиомол гэмт хэрэг гэдгийг хэлье. 

Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад байсан юм.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нар шүүх хуралд оролцохоор өмгөөлөгчийн хамт ирсэн. Хурал хойшилсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 

Хэргийг эргэн сануулахад, Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ZOHIOMOL HEREG NI HEREG L DEE.oDOO YAAJ TOGSOHIIG HARAH L ULDEED BAIH SHIG. sTARTEK MERGELTEI dORJZODOV ZOHIOSON SHEMEE UNED HURGEJ BORLUULJ CHADAAGUI DEE SHARALHAJ tUHAIN UULZALTAD HUMUUSIIN HELSEN UG OGUULBEREES OORIIN HAD PIARDAA HEREGTEI GESEN UG,OGUULBERIIG TUUJ EVLUULSEN L YUM SHUU DEE. uHAAD BODOHOD YAAVCH sANDUI,gANBAATAR 2 TER SHEMIIG BOLOVSRUULJ TANILTSUULAAGUI dORJZODOV TANILTSUULSAN BOLJ TAARNA. tER HUN BUSDIIG ILT GUTGEED OOROO USNAAS HUURAI GARAH GEH NI HETSUU DEE. tULHUUR NI man namiin genesik Amarbayasagland baidag bololtoi. Boldogson bol Amarbayasaglang l butuumjilchih estoi ch baij medne. M

    0 0 Хариу бичих
    • Dorjzodov oo martasnaas erohniilogch Battulga songogchdiinhoo omno ondor duugaar tand amlaj "hervee bi eronhiilogchiin songuulid yalalt baiguulj chadval nohor dorjzodovt ardiin baatar tsoloor shagnana "gesen . Bodbol Dorjzodov ardiin baatar bolson biz.ugaasaa daruu tolov uchir neg ih surjigneegui ch baij medeh.Bidend l lav duulsan yumgui. Eronhiilogch maani Dorjzodoviig hoshiruulj baigaad arai murichihaagui baih daa kkkk

      0 0
    • Dorjzodov oo martasnaas erohniilogch Battulga songogchdiinhoo omno ondor duugaar tand amlaj "hervee bi eronhiilogchiin songuulid yalalt baiguulj chadval nohor dorjzodovt ardiin baatar tsoloor shagnana "gesen . Bodbol Dorjzodov ardiin baatar bolson biz.ugaasaa daruu tolov uchir neg ih surjigneegui ch baij medeh.Bidend l lav duulsan yumgui. Eronhiilogch maani Dorjzodoviig hoshiruulj baigaad arai murichihaagui baih daa kkkk

      0 0