“Аваргуудын лиг”-ийн үзүүрт үлдсэн “Тоттенхэм” баг Хоёрдугаар лигийн “Колчестер” багт хожигдон Английн Лигийн цомын тэмцээнээс хасагдлаа. Хоёрдугаар лиг нь Английн хөлбөмбөгийн лиг дунд зиндаагаараа дөрөвдүгээрт /Премьер лиг, Чемпионшип дивизион, Нэгдүгээр лигийн дараа/ орох лиг бөгөөд “Колчестер”-ийн амжилт Англид хөлбөмбөг хэчнээн өндөр төвшинд хөгжсөнийг харуулж байгаа юм.
“Тоттенхэм” өрсөлдөгчөө тоглолтын турш дарамталж /бөмбөг эзэишилт 75 хувьтай, хаалга руу 19 удаа цохисон/ тоглосон ч “Колчестер” үндсэн болон нэмэлт цаг дуустал тэсэж, улмаар 11 метрийн торгуулийн цуврал цохилтоор хожсон байна.

Колчестер бол Британийн зүүн эрэгт оршдог 110 орчим мянган оршин суугчтай жижиг хот аж.
Топ багууд бараг ирж байгаагүй тул “Тоттенхэм”-ийн Сон Хын Мин үзэгчдийн суудалд суусан нь хөгжөөн дэмжигчдийн хувьд том бэлэг болсон байна.

“Колчестер” багийн цэнгэлдэх хүрээлэн 10 100 үзэгчийн суудалтай ажээ.

11 метрийн цохилтыг Сон Хын Мин, Эрик Ламела, Кристиан Эриксен нарын шилдгүүд гүйцэтгэсэн ч...

Хожлын агшин...
