Төв аймгаас Налайх салдаг замын хэсэгт өнөөдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Осолтой холбоотойгоор замыг хаан саяхан уг замын хөдөлгөөнийг нээлээ.

Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад "Шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор Төв аймаг дахь цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа тул хэдэн хүн гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл байхгүй байна" гэв.

Ослын газарт замын хойд талд гурав, урд хэсэгт нэг машиныг мөргөж замаас гаргажээ. Иргэдийн хэлж буйгаар "Блок ачсан том оврын машин жижиг тэргүүдийг мөргөн замаас гарган 1 км орчим яваад голын эрэг дээр зогссон. Тухайн машин дээр ачиж явсан блок замаар нэг тарсан тормос нь ажиллагаагүй болсноос л уг осол гарсан байх" хэмээсэн юм.