Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Монгол улсын дөрвөн тамирчин өнөөдөр дэвжээнд гарна. 61 кг-н жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялсан. “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөх өрсөлдөгчөө хүлээхээр болж байна.