Барьцаагүй зээл авч өгнө гээд иргэдийг залилжээ

Өөрийгөө Франц улсын иргэн гэж танилцуулан төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгдлээ. Тэрбээр олон нийтийн цахим сүлжээгээр 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална гээд Монголын гурван иргэнийг залилжээ. 

Тиймээс иргэдийг хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)