Өчигдөр 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 32-ын уулзвараас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийж байгаа.

Зам хаасантай холбоотойгоор яг одоо 17, Хайлаастын зам ачаалал ихтэй байна. Хэдийгээр замын цагдаа ачааллыг бууруулахаар зохицуулалт хийж байгаа ч жолооч нар явган хүний замаар их хөдөлгөөнд оролцож урсгал сөрөх зэрэг зөрчил гаргасаар байна.

Тиймээс жолооч нар хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцно уу.

Яг одоо 17, Хайлаастын замын ачаалал ямар байгааг гэрэл зургаар хүргэж байна.