Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хээрийн сургалтын төвд өнөөдөр "Танкийн биатлон-2019" тэмцээн гурав дахь жилдээ болж байна. Тэмцээнд Зэвсэгт хүчний долоон ангийн тамирчид оролцож байгаа аж. Уг тэмцээний жил бүрийн аварга, шилдэг танкчид ОХУ-аас зохион байгуулдаг "Армейские игры" наадмын "Танкийн биатлон" тэмцээний төрөлд амжилттай оролцож ирсэн юм.