ОХУ-ын “Екатринбург” хотноо болж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-д “Рио-2016” олимпын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө Узбекстаны тамирчин, Азийн XVIII наадмын аварга /56 кг/ М.Миразизбектэй тулалдаж 5:0 /28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30/ гэсэн оноогоор ялагдал хүлээж ДАШТ-ий хүрэл медаль хүртэхээр болов.
ОУХМ Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийн үйл ажиллагаанд хажуугийн 5 шүүгчийн илэрхий булхайтай шийдвэр гаргаснаар Узбекийн тамирчинд ялалт өгсөн хэмээн ОХУ-д байгаа Монголын боксын холбооны удирдлагууд эсэргүүцлийн протест бичжээ.
Тодруулбал, Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан "Боксын ДАШТ-д оролцож байгаа Монголын багаас Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүгчдийн эцсийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Олон улсын боксын холбоо /AIBA/-нд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн" гэж мэдэгдлээ.
Гэвч ерөнхий шүүгч болон хяналтын шүүгч нар "Протест хүлээж авахгүй" гэсэн албан ёсны хариу өгчээ.