Казахстанд үргэлжилж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан тэрээр шөвгийн наймд олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтод эцсийн мөчид харамсалтайгаар ялагдсан.
Дагах тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Францын Кумба Ларрокийг оноогоор цэвэр (12:2) ялсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Украины Алла Черкасоваг яллаа.