БНХАУ-ын иргэд зөвшөөрөлгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байжээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ.

Шалгалтаар Орхонтуул сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж, тус сумын нутаг дэвсгэрээс албадан гаргах ажлыг зохион байгуулсан байна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Монгол Улсын хууль, холбогдох заавар, журмыг мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ хятадууд манайд хуульгүй юм шиг олон жил дуртай зүйлээ хийж ирлээ, энэ бол манай эрх баригч нартай холбоотой ийм л үйлдэл сүүлын 2 жил ерөнхийлөгч, ерөнхий сайд нар маань энэ асуудалд анхаарал хандуулж бөйраа нь зөв гэхдээ л 1 өдөр сайхан болохгүй энэ процесс 2,3 жил шаргуу тэмцэж байж журмандаа орно.

    0 0 Хариу бичих
  2. Монголоос өөр газар гадны иргэд олборлолт хийгээд байж байх уу ?

    0 0 Хариу бичих