Мал төхөөрч, мах боловсруулдаг үйлдвэрүүд шалгалтад бүдэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох байгууллагуудтай хамтарч уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах 25 аж ахуй нэгж хамрагджээ. Үүнд: "Эм Ди Си Пи", "Парасатжол", "Гичгэний хүү", "Тэлмүүн ану", "Натурал Грийн фүүдс", "Шилүүст сүмбэр", "Саян-уул", "Саяан хан групп", "Дунфан интернэйшнл", "Үүлэнгөү", Монгол эко мах", "Агро нэгтгэл трейд", Мик эмээлт", "Бөжт", "Язгууртан эко мах", Тэнүүн хүсэл", "Рифен", "Эрүүл монгол мах эко, Шижир зул", "Нүүдэлчин мах маркет", Ундрах хайрхан", “Алтай чандмань” “Гомбо хайрхан”, "Мөнх төгрөг" ХХК-иуд, иргэн О.Жавзанпагма, Ц.Энхтуяа Б.Түшиг, Ч.Алтансоёмбо, Б.Гэрэлбат, Э.Одгэрэл, Д.Лхамсүрэн нарын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд хамрагдлаа.

Аж ахуй нэгж байгууллагаас дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. 
Үйлдвэрт нийлүүлж байгаа мал дагалдах мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй боловч худалдан борлуулах гэрээгүй,
• Мал, амьтныг амьд малын гарал үүслийн гэрчилгээтэй нь тулган шалгаж, малын эрүүл мэндийн үзлэг хийсэн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай" хуулийг мөрдөж хэрэгжүүлж ажилладаггүй,
Үзлэгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн халдварт өвчний голомтын бүсээс хорио цээрийн дэглэм зөрчиж тээвэрлэсэн тээвэрлэлтийн явцад бэртсэн дарагдсан үхсэн тохиолдолд холбогдох журам зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй.
• Ус ашиглалтын үнэлгээ, шинжилгээ хийлгэж, баталгаажуулаагүй.


• Мал төхөөрөх цехийн стандарт, технологийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн мал хүлээн авах хашаа байр нь МЭАЦ-ийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй.
Хөргөлт, гүн хөлдөөгчийн ашиглалтын хэм, махны өрөлт хураалт, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчлүүд түгээмэл байна.

Иймд эдгээр аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene arai bishee hvn mungu olj bolno, ymar setgelgvi vm hiidgiin be zvgeer l dvrem juramaa barial ajilahad bolohgvi vm by daa

    0 0 Хариу бичих