Нурсултан 2019 чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно.
Манай бөхчүүдээс 57-ын жинд дагаж барилдахаар болсон МУГТ Э.Бэхбаяр Азербайжаны Махир Амираслановыг 4:4 онооны чанараар ялж, Ираны Реза Атринагарчитай барилдахаар боллоо. Манай тамирчин энэ бөхийг Жакарта болсон Азийн наадамд түрүүлэхдээ ялж, мөн жилийнхээ ДАШТ-ий эхний тойрогт таарахдаа ялагдаж байсан юм.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран эхний даваанд Польшийн Магомедмурад Гаджиевт 2:4-өөр хожигдлоо. М.Гажиев нь 2017 оны ДАШТ-д 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан, Европын аварга бөх юм.
125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга Ираны бөх Мохебитэй удахгүй дэвжээнд гарна.