Монгол Улсын гадаад өр 29.7 тэрбум ам.доллар буюу бараг 30 тэрбум ам.доллар болсон нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин их үзүүлэлт юм. "Манай улсын гадаад өрийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн эцсийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар болжээ" гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдэгдсэн байна. Энэ нь гадаад өрийн хэмжээ дунджаас тав дахин давсан үзүүлэлт юм.
Монголбанкнаас зохион байгуулсан бага хурлын үеэр улс орны эдийн засагчид, эрдэмтэд гадаад өрийг удирдах оновчтой стратеги боловсруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замын талаар ярилцсан ажээ. Дэлхийн банкны мэдээллээр 2018 онд Монгол Улсын ДНБ 13 тэрбум долларт хүрсэн байна.