Фейсбүүк болон цахим шуудангаар өөрийгөө Франц Улсын иргэн гэж танилцуулан банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад туслана гэсэн иргэнээс сэрэмжлэхийг анхааруулж байна. Тэрээр, төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгдлээ.
Сүүлийн 3 сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон тул иргэдийг хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.