Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Өмнө нь танхайн хэргээр саатуулагдаж байсан тэрбээр энэ удаад хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг амьдардаг зочид буудлынхаа гадаа өөрийн эзэмшлийн улаан өнгийн "Mersedes Benz" маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байх үед нь саатуулсан гэх бөгөөд түүний машин болон гэрт нэгжлэг хийжээ.
Дуучин Б.Амархүү өнгөрсөн жил танхайн хэрэгт холбогдож байсан уг хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан юм.