Хүний эрхийн үндэсний комиссоос "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг "Монгол Улс дахь мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдвээр зохион байгуулжээ. Уг уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайг урьж оролцуулсан байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Нээлттэй нийгэм форумаас хамтран зохион байгуулдаг өглөөний уулзалтад төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, сэтгэл судлаач, сэтгүүлч, оюутан залуус, ахмадууд зэрэг олон бүлгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.

Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодист донтсон бол “өвчтөн” хэмээн үзэж, эмчилгээ, нийгэмшүүлэх арга хэмжээ авахыг тэргүүн ээлжинд анхаарах нь дэлхий нийтийн хандлага болж байгааг уулзалтын үеэр хэлэлцэв. Хэрэглэгчдийн тоо, хууль бус эргэлтийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог хөрш орнуудтай, цөөн хүн амтай, хүн амын ихэнхийг хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг манай орны хувьд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын эсрэг хатуу чанга бодлого баримталснаар үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд асар их хор хөнөөл учруулж болзошгүй нөхцөл байдалд хүрснийг өнөөдрийн уулзалтад дурдагдсан тоо баримтууд илхэн харуулж байв. Иймд ирэх 10 дугаар сарын хүний эрхийн өглөөний уулзалтыг мөн энэ сэдвээр үргэлжлүүлэн хийхээр товложээ.