08:30 цагт: Сүхбаатарын талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг болно.

09:00 цагт: IBIS зочид буудалд "Мэс заслын үеийн сэргээн засахын тусламж үйлчилгээ" сэдэвт олон улсын хурал болно.

10:00 цагт: Монгол-Солонгосын политехник коллежийн байранд МСҮТ, политехник коллежийн суралцагчдын мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх төсөлд хамрагдаж зуны амралтаараа тэтгэлэгтэй суралцсан хүүхдүүд сурч мэдсэнээ тайлагнана.

10:00 цагт: Багш хөгжлийн ордонд "Монгол-БНСУ-ын багш солилцооны хөтөлбөр"-т хамрагдаж, БНСУ-д гурван сар мэргэжлийнхээ дагуу ажиллаж, туршлага судалсан 12 багш тайлан уулзалт хийнэ.

10:00 цагт: "Найрамдал" олон улсын хүүхдийн төвд "Сумын татварын улсын байцаагчдын сургалт-зөвлөгөөн"-ий нээлт болно.

10:25 цагт: Сүхбаатарын талбайд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

10:40 цагт: Соёлын төв өргөөнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүдийн чуулга уулзалт болно.

11:00 цагт: Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийнэ.

11:00 цагт: "Драгон" худалдааны төвд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд АТОЗ нам, Улсаа хамгаалах ард түмний хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Сонсголонгийн төмөр бетон хос гүүрийг нээх ёслолын ажиллагаа болно.