Дэлхийн интернэтийн VI хурал өнөөдөр эхэлж байна

Дэлхийн интернэтийн VI хурал өнөөдөр БНХАУ-ын Жэжян мужийн Үжэнь хотод өнөөдөр эхэлж байна. "Ухаалаг интернэт, нээлттэй хамтын ажиллагаа-Интернэтийн орон зайн хамтын ажиллагаа" уриан дор гурван өдөр үргэлжилж энэ сарын 22-нд өндөрлөх уг хуралд дэлхийн 70 гаруй улс орны засгийн газрын албаны хүн, олон улсын байгууллагын төлөөлөл, нэртэй эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүдийн тэргүүн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцож байна. Тухайлбал Microsoft, Qualcomm, Cisco, Apple, Intel зэрэг дэлхийн алдартай аж ахуйн нэгж, Alibaba, Tencent, Huawei зэрэг олон улсад нэр нөлөөтэй Хятадын аж ахуйн нэгж, мөн төрийн өмчит олон аж ахуйн нэгжүүд энэхүү хуралд оролцож байгаа юм. Хурлын үеэр дэлхийн интернэтийн тэмцээн зохион байгуулж, интернэтийн салбарын залуу чадварлаг боловсон хүчнүүдийг цуглуулан, энэхүү салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго тавьж байгаа ажээ.

Энэ удаагийн хурал форумын үеэр мөн "Интернэтийн туяа" үзэсгэлэн гаргах бөгөөд хурал "Шинжлэх ухааны технологи", "Үйлдвэрлэл ба эдийн засаг", "Хүмүүнлэг ба нийгэм", "Хамтын ажиллагаа ба засаглал" гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж, 20 салбар форумаар өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэг 5G, хиймэл оюун ухаан, интернэтийн шинэ технологи, шинэ форматыг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцох юм байна. Үзэсгэлэн дэлхийн хэмжээний шинэ ололт, шинэ технологи, шинэ хэрэглээ зэрэг агуулгыг хамарч, хөгжлийн үзэл баримтлалын бүс, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулах бүс, дижитал эдийн засгийн боловсон хүчний бүс ажиллуулна. Интернэтийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолуур, их өгөгдөл, үйлдвэрлэлийн интернэт, цахим худалдаа, ирээдүйн хороолол, ухаалаг эмчилгээ зэрэг сэдвийн хүрээнд дэлхийд нэр алдартай 600 шахуу аж ахуйн нэгж интернэтийн хамгийн сүүлийн үеийг хөгжлийг харуулсан үзэсгэлэн гаргах юм байна.

Дэлхийн интернэтийн VI хурлаар, Дэлхийн интернэтийн их хурлын цэнхэр ном хэвлэх бөгөөд дэлхийн интернэтийн 50 жилийн хөгжилд судалгаа шинжилгээ хийх юм байна. Үүнээс гадна, жил тутмын интернэетийн хамгийн шилдэг 15 төрлийн үр дүнг хурлын үеэр нийтлэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)