Цуврал алуурчныг 30 жилийн дараа олжээ

Өмнөд Солонгосын цагдаа нар 30 жилийн өмнө эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хөнөөсөн цуврал алуурчны хэргийг шийдвэрлэсэн тухай мэдээллээ. Сөүлээс өмнө зүгт орших Хвасон хотын ойролцоо 1986-1991 оны хооронд 10 эмэгтэй амиа алдсан байдаг.

Энэ хэргийг мөрөн илрүүлэхийн тулд цагдаа нар 21 мянга орчим хүнийг шалгаж, 20 мянган хүний хурууны хээг харьцуулж үзэж байжээ.Тэгвэл ДНХ-ийн шинэ шинжилгээгээр 56 настай И Чун Жэй дээрх аллагуудаас дор хаяж гурван хэрэгтэй нь холбоотой болох нь тогтоогдсон байна. 1994 онд хадам эгчийгээ хүчирхийлж, хөнөөсөн хэргээр бүх насаараа хорих ял эдэлж байгаа И Чун Жэй дээрх хэргүүдийг үлдээгүй гэж няцааж байгаа гэнэ.

"Энэ хэргийг удаан хугацаагаар шийдэж чадаагүйдээ хохирогчид болон тэдний гэр бүлийнхэн, мөн Солонгосын ард иргэдээс уучлал хүсэж байна.Бид үнэнийг олж мэдэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэж Кёнги Намбу мужийн цагдаагийн газрын ажилтан Бан Ги Со ярьжээ.

Цуврал аллагаас сэдэвлэсэн " Алуурчны дурсамж" кино олон нийтийн дунд ихээхэн алдаршиж, кино наадмын шагнал хүртэж байв. 


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)