“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 62, 68, эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Мөн өчигдөр барилдсан дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болж байна.
65 кгын жинд барилдаж буй ОУХМ Т.Тулга Казахстаны Д.Ниязбековтой барилдаж 6:2 оноогоор хожигдлоо.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Гантуяа Канадын бөх А.Гонзаг ялж шөвгийн наймд үлдсэн. Манай бөх яг 1/4 шигшээд БНАСАУ-ын Жон Сим Римтэй барилдаж 5:6 оноогоор хожигдлоо.