“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 62, 68, эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Мөн өчигдөр барилдсан дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болж байна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Гантуяа дөнгөж сая Канадын бөх А.Гонзаг ялж шөвгийн наймд үлдлээ. Манай бөх дараагийн даваанд БНАСАУ-ын Жон Сим Римтэй барилдана.