Санхүүгийн мэдлэг түгээгч сургагч багшийн тоо 729 боллоо

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв болон Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран “Санхүүгийн мэдлэг түгээгч сургагч багш” бэлтгэх сургалтыг Хөвсгөл аймагт 9 сарын 10-12-нд зохион байгууллаа.

Тус сургалтад Хөвсгөл аймгийн Насан туршийн боловсролын үндэсний төвийн 24 сумаас ирсэн багш, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ГБХЗХГ-ын залуучууд хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтнууд хамрагдлаа.

Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалтыг ийнхүү 21 дэх аймагтаа зохион байгуулж, бэлтгэгдсэн сургагч багш нарын тоо 729 хүрлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)