Улаанбаатар хотын зарим хорооны хүн ам нэмэгдэж төрийн үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж буюу хороо нь үйчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй болжээ. Мөн хорооны байрнаасаа алслагдмал амьдардаг иргэд төрийн анхан шатны үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн гурав болон 20 дугаар хорооны оршин суугчид хорооны байрнаасаа хэтэрхий хол амьдардаг учраас үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг байна. Иргэдийн энэхүү бэрхшээлийг шийдэх зорилгоор Баянгол дүүргийн 20 дугаар хорооны салбарыг Эрин хороололд, гуравдугаар хорооны салбарыг Нарны хороололд өнөөдөр шинээр нээжээ. Шинээр нээгдэж буй Эрин хорооллын салбар хороогоор Хархорин, Ѳнѳр, Эрин, Номин хотхоны оршин суугчид үйлчлүүлэх боломжтой бөгөөд тус хороо нь 9000 мянга орчим оршин суугчтай юм байна.
Харин Нарны хороололд нээгдсэн зуравдугаар хорооны салбар хороогоор Нарны хороолол, Есѳн-Эрдэнэ, Гранд вилла, Дунд гол шилтгээний оршин суугчид үйлчлүүлэх боломжтой ажээ. Тус хороонд нийт 17 мянга гаруй оршин суугч бүртгэлтэй байна. Салбар хорооны нээлтэд үүнийг санаачлан хэрэгжүүлж буй Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа нар оролцжээ. Тэд цаашдаа энэхүү салбар хороодыг бие даасан хороо болгохын төлөө ажиллана гэдгээ хэлжээ.